Баталгаатай ирээдүй
Бид нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн иргэд , аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж, зүй зохистой, бодит хөрөнгө оруулалт хийн “Баталгаатай ирээдүй”-г хамтдаа бүтээх бодлогыг баримтлан ажиллаж байна.
Мэргэжилтэй ажилтан
Тогтвортой ажлын байр бий болгох зорилгоор жил бүр “МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН” бэлтгэх сургалт зохион байгуулан, уул уурхайд ажиллаж байгаагүй иргэдийг уурхайн бүсэд 14 хоногийн хугацаанд сурган сертификат олгон ажлын байраар ханган ажиллаж байна. Мөн анкет бүрдүүлэлт хийн ажлын байр бий болгож байна.
Зам дагуух Ногоон байгууламж, арчилгаа
Ногоон байгууламж нэмэгдүүлэх , ногоон орчин үүсгэх зорилгоор Сумын 3,2км төв зам дагууд усалгааны систем, хашаа хайс бүхий иж бүрэн ногоон байгууламжын ажлыг Эко минерал ХХК-тай хамтран хийж 3 жилийн хугацаанд арчилгаа тордолгоо, нөхөн тарилтыг хийж гүйцэтгэн 2020 онд Сум орон нутагт хүлээлгэн өгсөн. Мөн Нийт 3 төрлийн 11600ш модыг 95%-н амжилттай тарьж ургуулсан.