Байгаль орчин

Компанийн үйл ажиллагааны бүхий л үе шатанд байгаль орчны менежментийн зөв тогтолцоог бүрдүүлж, байгальд ээлтэй шинэ техник, технологийг ашиглан болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулж, байгаль орчны тэнцвэрт байдлыг  хадгалан, байгалийн баялагыг зүй зохистой ашиглах нь манай эрхэмлэх зорилго юм.

Байгаль орчны үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох агаар, ус, хөрс, ургамал, ан амьтанд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг хэмжих, бүртгэлжүүлэх, зорилгоор уурхайн эдэлбэрийн талбайд хяналт мониторингийн цэгүүдэд агаарын тоосжилт, усны хяналт мониторинг, амьтан, ургамлын судалгаа, хөрсний шинжилгээг сар, улиралын давтамжтай авч итгэмжлэл бүхий лабораторид шинжилүүлж гарсан үр дүнгээр хариу арга хэмжээг авч ажиллаж байна.

 

Зэрлэг ан амьтны тогтвортой идээшин байрших нөхцөлийг тэтгэх.

Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний хрээнд “Тост Тосон бумба”-ын нуруунд зэрлэг амьтны тархац бүлгэмдлийг судлаж 2 байршилд бүрэн тоноглол бүхий нарны энергиэр ажилладаг уст цэгийг байгуулав. Уст цэгийг байгуулснаар  аргаль, янгир, хар сүүлт зэрэг амьтдын амьдрах орчныг тэтгэж үр дүнгээ өгсөөр байна.

Ан амьтныг хамгаалах чиглэлээр

Хууль бус ан агнуурын тухай олон нийтэд мэдээлэх зорилгоор “Байгалийн өвийг хамгаалах сан”-ийн Мөр төслийн багтай хамтран Хар сүүлт зээрийн мэдээлэл бүхий брошур, танилцуулга самбар  боловсруулж Орон нутгийн БО-ны газар, ЕБС-ын сурагчид мэдээлэх нийт иргэдэд сурталчлан таниулахаар мэдээллийн самбаруудыг байршуулж байна.

Уурхайн орчимд хар сүүлт зээр түгээмэл тархах бөгөөд бэлчээрлэлтийн 3-4 байршилд идэш тэжээлийн болон зөөврийн уст цэгүүд байгуулан ажиллаж байна.

Өвөл болон хаврын улиралд зэрлэг ан амьтдын идэш тэжээл дутмаг үед сум орон нутагтай хамтран биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Шувууны мониторинг

Дүйцүүлэн хамгааллын хүрээнд “Тост, Тосонбумба”-н нуруу орчимд  шувуудын нүүдлийн, үржлийн, өвөлжилтийн, суурин, үеийг дайруулан 3 жилийн хугацаанд судалгааг хийж гүйцэтгэн судалгааны үр дүнгээр танин мэдэхүйн  гарын авлага хийж гүйцэтгэв

Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор, бэлчээрийн даац, ашиглалтын судалгаанд үндэслэн жил бүр 1-2 худаг гарган орон нутагт хүлээлгэн өгч байна.

Усан орчин хамгаалах, усны эх үүсвэр бохирдохоос сэргийлэх зорилгоор жил бүр 1-2 удаа булаг шанд, задгай уст цэгийн хог хяагдлыг цэвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Нөхөн сэргээлт

Уурхайн олборлолт болон бусад үйл ажиллагаанд өртсөн талбайн шимт хөрсийг хэлбэржүүлэн хадгалах, нөхөн сэргээх, талбайг шимт хөрсөөр хучих, ургамалжуулах ажлыг жил бүрийн

Ногоон байгууламж, Орчны тохижилт

Хүрээлэн буй орчиндоо мод тарих, ногоон байгууламж бий болгох нь агаарыг цэвэршүүлэх, хүний сэтгэл санааг тайвшруулах, орчны тоосжилт, дуу чимээг багасгах, зэрэг олон төрлийн ач холбогдолтой, байдаг ба орчны тохижилт бүтээн байгуулалтаар зүлэгжүүлэлт, уурхайн оффис, амрах байр, гаалийн талбай болон бусад байршилд 11 төрлийн 10,000 гаруй мод сөөг тарьж ургуулаад байна.