АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан “Монзол групп”-ын ерөнхийлөгч, “Өсөх Зоос” ХХК, “Баялаг Энержи Ресурс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Чинбатын Монгол улсын эдийн засаг, аж үйлдвэрлэл, уул уурхайн салбарын хөгжилд оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН” цолоор шагналаа.
Геологи, уул уурхайн салбарын хөгжлийн төлөө 38 жилийн хөдөлмөрөө зориулахдаа үндэсний жишиг уул уурхайн компанийг өсгөн хөгжүүлж, Нүүрс, Зэс баяжуулах цогц үйлдвэрүүдийг бүтээн байгуулж Монгол Улсын Засгийн Газрын бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэх их үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн билээ.
Монгол инженерүүдийн ёс зүй, туршлага, ур чадварыг Дэлхийн жишиг технологитой хослуулан байгалийн баялгийг зөв зохистой, хариуцлагатайгаар олборлон боловсруулах эрхэм зорилгынхоо хүрээнд нийгэм эдийн засгийн ямар ч цаг үед хамт олноо нэр төртэйгээр удирдан, чиглүүлж яваа танд нийт ажилтнуудынхаа өмнөөс баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг бүхнийг хүсэн ерөөе.
Previous
Next
Компаний зорилго
Компаний зорилго Орчин үеийн техник технологийг мэргэшсэн боловсон хүчний ур чадвартай хослуулан Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах.
© 2022 Өсөх зоос ХХК