Баталгаатай ирээдүй

Бид нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн иргэд , аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж, зүй зохистой, бодит хөрөнгө оруулалт хийн “Баталгаатай ирээдүй”-г хамтдаа бүтээх бодлогыг баримтлан ажиллаж байна.








Эмнэлгийн барилгын өргөтгөл

Гурвантэс сумын Эмнэлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, барилгын өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэн Орон нутагт хүлээлгэн өгөв.

Сумын төвийн 4 замын уузлваруудад гэрлэн дохио

Гурвантэс сумын Эмнэлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэн 20 хүний багтаамжтай барилгын өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэн Орон нутагт хүлээлгэн өгсөн.






Спорт заал

Гурвантэс сумын Спорт заалны модон шалыг сольж стандартын дагуухийх болон бусад шаардлагатай засварын ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэв.

Мэргэжилтэй ажилтан

Тогтвортой ажлын байр бий болгох зорилгоор жил бүр “МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН” бэлтгэх сургалт зохион байгуулан, уул уурхайд ажиллаж байгаагүй иргэдийг уурхайн бүсэд 14 хоногийн хугацаанд сурган сертификат олгон ажлын байраар ханган ажиллаж байна. Мөн анкет бүрдүүлэлт хийн ажлын байр бий болгож байна.








Зам дагуух Ногоон байгууламж, арчилгаа

Ногоон байгууламж нэмэгдүүлэх , ногоон орчин үүсгэх зорилгоор Сумын 3,2км төв зам дагууд усалгааны систем, хашаа хайс бүхий иж бүрэн ногоон байгууламжын ажлыг Эко минерал ХХК-тай хамтран хийж 3 жилийн хугацаанд арчилгаа тордолгоо, нөхөн тарилтыг хийж гүйцэтгэн 2020 онд Сум орон нутагт хүлээлгэн өгсөн. Мөн Нийт 3 төрлийн 11600ш модыг 95%-н амжилттай тарьж ургуулсан.

Бэлчээрийн худаг

Жил бүр 1-2ш бэлчээрийн худаг гарган сум орон нутаг, айл өрхүүдэд хүлээлгэн өгч байна






Сургалтын төлбөр

Боловсролыг дэмжих, чадвартай боловсон хүчин бэлтгэх зорилгоор жил бүр шаардлага хангасан оюутны сургалтын  төлбөрийг шийдвэрлэж байна.

Мөн сургуулийн 2 ангийн ширээ сандалыг бүрэн солих зэрэг ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

Бэлчээрийн худаг

Малчдын өвөлжилтийн бэлтгэлд жил бүр шаардалагатай өвс тэжээлийг нийлүүлж байна.










Нөлөөллийн бүс

Нөлөөллийн бүсийн айл өрхүүдийн өргөдөл, нөхөн олговорын асуудлыг тухай бүр шийдвэрлэн орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж байна