Бидний тухай

“Өсөх зоос” ХХК нь Гадаад худалдаа, Хайгуулын өрөмдлөгө гэрээгээр хийх мөн Ашигт малтмал ашиглалтын чиглэлээр 2008 онд байгуулагдан, үйл ажиллагаа явуулж байгаа Монголын 100%-ийн хөрөнгө оруулалттай компани юм. Манай компанийн Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Хүрэншанд нүүрсний орд нь Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт харьяалагдах ба сумын төвөөс урагшаа 35 км, Даланзадгад хотоос баруун тийш 300 км, Улаанбаатар хотоос баруун урагшаа 850 км, Шивээ хүрэнгийн боомтоос хойшоо 45 км зайд оршдог 350.1 га талбайн хэмжээтэй чулуун нүүрсний ордын уурхайн нэг юм. Бид аюулгүй ажиллагааг эрхэмлэн байгалийн баялагийг зөв зохистой, хариуцлагатайгаар дэлхийн жишигт нийцүүлэн нүүрс олборлон боловсруулж, Монгол улсын хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байна.